Төрийн өмчийн хорооны шинэ даргаар Б.Заяабалыг, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Тогоог томилохоор болсон гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан.
Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамаас тодрууллаа.
-Төрийн өмчийн хорооны даргаар Б.Заяабалыг томилохоор болсон гэсэн. Энэ үнэн үү?
-Энэ мэдээлэл худлаа. Тэрбээр сонгон шалгаруулалтад нэрээ бүртгүүлээгүй. Энэ мэдээлэл хаанаас гарсан эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна. Ямартай ч худлаа мэдээлэл гэж ойлгож болно.
-Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Тогтоог томилохоор болсон гэсэн?
-Энэ талаар мэдээлэл алга. Ойрын өдрүүдэд нэрс тодорхой болно.
"Улс төрийн тойм" сонин