Ардчилсан намынхан Засгийн газрыг ”чимхэв”

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

Ардчилсан намынхан Засгийн газрыг ”чимхэв”

Ардчилсан намын “4:11” уулзалт Төрийн ордонд өчигдөр боллоо. Хуралдаанд тус намын дарга Н.Алтанхуяг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар хүрэлцэн ирсэн юм. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг намынхаа ажлыг танилцуулахаас гадна Засгийн газрыг “чимхээд” амжсан. Тэрбээр “Хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам гараад 40 хонож байна. Хамтраад хийсэн сайн юмнаас манай намын нэр хасагдсан. Харин муухан ажил нь Ардчилсан намын буруу юм шиг ташаа ойлголт үүсээд байна. Тухайлбал, орон сууцны зургаан хувийн хүүтэй зээл олгохыг хамтарсан Засгийн газрын үед баталж тогтоол гаргасан. Хамтарсан Засгийн газар иргэний болоод эд хөрөнгийн бүртгэлийг хийж чадсан. Гэтэл иргэний ухаалаг үнэмлэхтэй холбоотой хийсэн мэдээлэлдээ Ардын намынхан манай намыг Засгийн газраас гарснаас болоод, эсвэл Н.Алтанхуяг гэдэг хүн энэ ажлыг хариуцаж байгаад хаяж явснаас болж иргэний цахим үнэмлэх хэвлэх ажил саатсан мэтээр ярьсан нь санаатай үйлдэл” хэмээсэн юм.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж