Хомс хотын босогчдын эсрэг наад зах нь 7000 цэрэг довтолгоон хийж байна. Босогчдын толгойлогч нарын нэг Мохаймен аль-Румаид энэ талаар мэдэгджээ.
Засгийн газрын цэрэг Баб-Амро районд босогчдыг бүсэлсэн ба тэд цэргийнхэнд ширүүн эсэргүүцэл үзүүлж байна. Аль-Румаидын хэлснээр цэргийнхэн районы төв рүү нэвтэрч чадахгүй байгаа ба зарим газар гардан байлдаж байгаа гэнэ.
Ш.Мягмар