Дэмий би хараагүй юм… За нэг сайхан хоолойгоо халаагаад дуу аялчихлаа. Бээгийндээ оры.Нээх
сайхан бүсгүй байх. Хараад л баймаар хайрлаад л баймаар. Гэтэл сурамгай
гэгч нь тамхи асаагаад сүмбэн цагаан хуруундаа сурамгай гэгч нь
хавчуулаад суунаглуулаад эхлэнгүүтээ сүүмэлзсэн найдуурыг минь суга
унтраана. Ёох баахан су-аар эхэлцэн үг бичих гэж сунаж унатлаа суудаг
байш дээ гээд сулиарчий. Би чинь муугаа мэдкүү их үнэрч золиг оо
яджаахад. Тамхины үнэрт мангар дургүй. Тэрийг нь мэдээд хэргээр тэгдийм
уу зарим нь бүүр тамхины утаагаа нүүр лүү үлээхийг нь яана. Би хэлдийн.
Тамхи татаж болно оо гэж. Гэхдээ тамхи татдаггүй бусдыгаа өчүүхэн ч
гэсэн хүндэлж болно оо доо. гэтэл тамхичны алдар хямдхан олдоогүй гэж
дуулах шахаад л тамхи татах нь миний эрх, тамхинд хордох нь таны нтр
гээд байдын. Одоо тэгээд дам тамхидаж байснаас гээд тамхинаас нь
зэрэгцээд татаад байлтай нь биш. Би нэг хүүхэнд дурлаад аа. Аа юу гэж
үү. Дээр нэг тийм зүйл хальт болоод. Тэгээд тэр хүүхэнтэй уулзсан
тэврэлдсэн үнсэлдсэн, мэдээж … За за тануус мэджаагаа. Тэр золиг тамхи
татдын байлээ. Манайд нэг тамхи татаж байгаад гарсын. Би бас цуг гараад
орой нь гэртээ ирээд угаартаж унаад за за худлаа. Тамхины үнэр гэрээр
нэг шингэсэн байсан. Хэд хоног гараагүй. Бүсгүйчүүд минь ээ, хацар гоо
та нар минь тамхиан бага татаж байвал сайхан ш дээ. Яджаахад наад урт
үсэнд чинь тамхины үнэр нэвт шингэчдэгийг мэдэх үү. Тамхичныг үнсэх
үнсэний сав долоох мэт сэдэл төрүүлэээд ямар олиг байхав.
Нэгийм зураг байна
http://badman.blog.banjig.net/