Хөдөөгийн хүүхдүүд РС тоглоомонд донтож байна

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

Хөдөөгийн хүүхдүүд РС тоглоомонд донтож байна

Улаангом хотод “РС” тоглоомын төв олон гэнэ. Хотын төвд тав зургаан “РС” , захын хороололд түүнээс олон байдаг ажээ. Гэхдээ эдгээр РС тоглоомын таваас дээш компьютер тавьсан л бол бүгд Улаангом сумын Засаг даргийн гарын үсэгтэй зөвшөөрлийн бичигтэй байдаг байна. Өнгөрсөн долоо хоногт Аймгийн цагдаагийн газрын хүүхдийн байцаагч, багийн цагдаа, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хамтран РС тоглоомын газруудад гэнэтийн шалгалт хийжээ. Шалгалтаар Орчин нөхцөлийн хувьд бохир, шал нь самрын ясаар дүүрсэн, ариун цэвэр эрүүл ахуйн наад захын шаардлага хангаагүй, насанд хүрээгүй хүүхэд ажиллуулж байсан, цахилгааны холболтууд нь задгай, гал гарч болзошгүй зохих шаардлага хангаагүй , зэрэг олон  зөрчилүүд илэрсэн байна . Улаангомын хүүхдүүд хичээлээ таслан РС тоглоомонд донтох асуудал хурцдаад байгаа тул эцэг эхчүүдийг үр хүүхдүүддээ тавих анхааралыг сайжруулахыг аймгийн цагдаагийн газрын хүүхдийн тасгаас анхааруулсан байна. Уг шалгалтад орон нутгийн хэвлэл мэлээллийнхэн хамт явсан байна. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж