Төвдийн зохиолч шагналаа авч чадахгүй байна

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

Төвдийн зохиолч шагналаа авч чадахгүй байна

Төвдийн яруу найрагч эмэгтэй Цэрэн өчигдөр Бээжинд суух Данийн Элчин сайдын яамны байранд болох ёслолд оролцон Хунтайж Карлосын сангийн нэрэмжит шагналаа авах ёстой байжээ. Гэвч түүнийг өмнөд хөршийн аюулгүйн албаныхан гэрээсээ гарч явахыг нь хориглосон байна. Гэрийнх нь гадаа харуулууд зогсоон түүнийг харгалзуулжээ.

Цэрэнд дээрх шагналыг Төвдийн ард түмний эрх чөлөөний төлөө зоригтой тэмцэн, дуу хоолойгоо хүргэж байгааг нь үнэлэн олгохоор шийдсэн аж. Дэлгүүр хоршоо гээд хаашаа ч явсан Цэрэн гадаа байгаа харуулуудаас зөвшөөрөл авч байж явж байгаа бөгөөд түүнд энэ бүх арга хэмжээний тухай хэн ч юу ч тайлбарлаагүй гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж