Хэнтий аймгийн Батноров сум нь Улаанбаатар хотоос 430 км, аймгийн төв өндөрхаан хотоос 105 км-т байрладаг, Гүн далай, Хунт нуур, Цагаан нуур, Олон нуур зэрэг нуурууд, Хэрлэн мөрөн, Зос, Жаргалант, Загастай, Бүрд, Харз, Ихэт, Зүрхийн бүрд зэрэг олон жижиг гол горхи, булаг шандуудтай, олон төрлийн ан амьтан нутагладаг, газрын хөрсөндөө хайлуур жоншны ордууд элбэг тул 1950-аад оны эхэн үеэс олборлолт хийгдэж одоог хүртэл үргэлжилж байна. Үүнд Бухт, Хавтгай-1, Хавтгай-2, Хавтгай-3, Ямаат, Сэрвэн, Шувуут, Майл, Гозгор, Сэртэн, Чимэдийн хөндлөн, Дэлгэрхаан, Ухаа-Овоот, Түгээмэл, тархацтай шороон будаг, элс, элст хайрга, шар-цагаан шаврын ордууд байдаг ажээ. Улсын чанартай сайжруулсан шороон зам Өндөрхаанаас Батноров, Норовлин, Баян-Уул, сумдуудаар дайрч Оросын хил хүрдэг байна. Батноров сум нь баруун талаараа Хэрлэн, баруун хойд талаараа Биндэр хойд талаараа Баян-Адрага, зүүн хойд талаараа Норовлин,зүүн , зүүн урд талаараа Баян-Овоо, Урд баруун урд талаараа Баянхутаг сумдтай хиллэдэг , нийт газар нутгийн хэмжээ 515197 га газар, 496.2 мянган га бэлчээр, 9.2 мянган га хадлангийн талбай 6.4 мянган га ой мод, тариалангийн 2.5 мянган га талбайтай ажээ.
Э.Сараа