
Одоогоор нөөцийн махны нийлүүлэлтийг зогсоогоод байгаа ба шалтгаан нь үнийг нэмэх болсонтой холбоотой ажээ. Уг нь энэ сард 2350 тонн мах борлуулах хуваарьтай байсан юм.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр “Монголын махны холбооны тэргүүн гадаад улс руу зочилсон. Гүйцэтгэх захирал нь өвчтэй байгаа ажээ. Тиймээс ирэх долоо хоногоос махны үнийг хэдэн төгрөгөөр нэмэхээ шийдвэрлэнэ” гэв.
Ямартай ч сар хагасын турш хямдхан борлуулж, иргэдэд олдохгүй байсан нөөцийн махны үнэ нэмэгдэх нь тодорхой боллоо.
Д.Жаргалсүрэн