“Байгаль нуурын загасчлал” тэмцээн ОХУ-ын Буриадын Прибайкал дүүрэгт ирэх сарын 13, 14-нд болох ажээ. Байгаль нуурт загасчлахыг хүссэн хүн бүрт энэхүү тэмцээн нээлттэй байдаг ажээ. Зөвхөн бүс нутгийн хэмжээнд зохион байгуулдаг байсан уг арга хэмжээнд сүүлийн үед олон орны загасчид оролцох болсон юм.
Энэ удаагийн тэмцээнд Монголын загасчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа юм байна. Тэмцээнд түрүүлсэн загасчныг “УАЗ- Хантер” машинаар шагнах аж.
Э.Сараа