Эдийн засгийн форумын бэлтгэл ажлыг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн форумын бэлтгэл ажлыг танилцуулна

Монголын Эдийн Засгийн Форум нь нийгэмд тулгамдсан асуудлын шийдлийг гаргахад олон нийтийн санаа бодлыг тусгах, Төр засаг, хувийн хэвшил, Эрдэмтэн мэргэд, Иргэний нийгмийн нэгдсэн ойлголцлыг бий болгоход зуучилдаг байгууллага юм. Энэ  байгууллага Монголын эдийн засгийн чуулганыг хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тус чуулганы хөтөлбөр үндсэндээ гарсан байна. Эдийн засгийн форумын бэлтгэл ажил хэр явагдаж байгаа талаар  өнөөдөр 12.00 цагт Төрийн ордны ”Г” танхимд мэдээлэл хийхээр болжээ. Монгол Улсын Их хурлын дарга Д.Дэмбэрэл тус чуулганыг нээх бөгөөд хаалтыг Ерөнхий сайд С.Батболд хийх ажээ. Уг форумд Дэлхийн өрсөлдөх чадварын тавцанд, Хүрэн эдийн засгаас Ногоон эдийн засаг руу,  Ногоон ирээдүй зэрэг илтгэл лекцүүд тавигдах бөгөөд  Удирдан залахуйн увдис нэртэй шигтгээ лекцийг тавихаар болсон байна.

Б.Тогтох

Эх сурвалж: http://www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж