Азийн олимпийн зөвлөлийн төлөөлөгчид МҮОХ-нд

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

Азийн олимпийн зөвлөлийн төлөөлөгчид МҮОХ-нд

Азийн олимпийн зөвлөлийн спортын наадмын хэлтсийн дарга Хайдер Фарман, “Спорт Ази” сэтгүүлийн ерөнхий редактор Жереми Уолкер, медиа менежер Жиан Жоу,техникийн хэлтсийн ажилтан Вахид Кардани нар хоёрдугаар сарын 27-ны өдөр Монголын Үндэсний Олимпийн хорооны байранд зочилж, МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнтэй уулзлаа. Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн Азийн олимпийн зөвлөлтэй эртнээс сайн харилцаатай ажиллаж, Монгол улсад олимпизм, спортыг хөгжүүлэхэд хамтран зүтгэж байгааг онцлоод луу жилийн анхны зочиддоо Монголд байх хугацаандаа тухтай байхыг хүслээ.

Харин ноён Хайдер Фарман Монгол улс дэлхийн спортын талбарт аль хэдийнэ хүчирхэг орнуудын нэг болохыг хэлж, олимпийн наадам, Азийн наадам, залуучуудын олимпийн наадмуудад амжилттай оролцож байгаад баяр хүргэлээ. Түүнчлэн тэр ирэх зун болох Азийн элсний спортын гуравдугаар наадам, өвлийн олимпийн наадамд амжилттай оролцохыг хүсэн ерөөлөө.

Төлөөлөгчдийн багийн тэргүүлэг Хайдер Фарман мөн Азийн наадмын хөгжилтэй гүйлт, хөгжилтэй мэдлэг, өсвөрийн сэтгүүлчдийн хөтөлбөрийг зохион байгуулж буй анхны улс болсонд баяр хүргэлээ.

2 сарын 28 ны өдөр Азийн наадмын залуу сэтгүүлчдийн хөтөлбөр, 29-ний өдөр Азийн наадмын хөгжилтэй гүйлт, хөгжилтэй мэдлэгийн тэмцээнүүд тус тус болсон билээ.

Эх сурвалж: http://www.olympic.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж