Египетийн ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт тавдугаар сарын 23-24-нд болно гэж тус орны Сонгуулийн ерөнхий хорооны дарга бөгөөд тус орны Дээд шүүхийн дарга Фарук Султан мэдэгдлээ.
Түүний хэлснээр нэр дэвшигчдээс хэн нь ч 50 хувийн санал авч чадахгүй бол хамгийн их саналтай хоёр хүн зургадугаар сарын 16-17-нд хийгдэх сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтаар өрсөлдөх гэнэ. Өмнөх төрийн тэргүүн Хосни Мубаракийг огцруулснаас хойш явагдаж байгаа анхны ерөнхийлөгчийн сонгууль нь энэ болох гэнэ.
Ш.Мягмар
Холбоотой мэдээ