Киданы үеийн бунхны малтлагын судалгааны үр дүнг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

Киданы үеийн бунхны малтлагын судалгааны үр дүнг танилцуулна

“Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дахь Киданы үеийн бунхны малтлага судалгааны үр дүнгээс” сэдэвт лекц өнөөдөр МУИС-ийн дугуй зааланд болно. НСИСОУХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан ШУ-ны Доктор А.Очир уг илтгэлийг тавих бөгөөд 13.00 цагаас эхлэх аж. Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт нутгийнхан "Чин толгой" гэдэг эртний хотын энэхүү туйр байдаг юм байна. Энд эртний гэрэлт хөшөөний суурь хоёр том чулуун мэлхий бий бөгөөд олдсон зарим дээврийн ваар нь кидан бичигтэй байжээ. Эл балгасны дэвсгэр газарт эртний судлалын нарийн малтлага судалгаа хийгээгүй боловч судлаачид түүхийн сурвалж бичгийн мэдээнд тулгуурлан Киданы Чжэнь-Чжоу хотын үлдэгдэл гэж үзсэн байдаг юм байна.

Б.Өнөртогтох

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж