Монгол орны баялгийг монголчуудад зориулах нэгэн бүтээн байгуулалт Орхон
аймагт өрнөж байна. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн
санхүүжилтээр олон улсын “Эрдэнэт” оношилгоо, эмчилгээний төвийг барьж
байгаа юм. Гуч гаруй тэрбум төгрөгөөр босох уг төвийн барилгын ажил
өнгөрөгч оны тавдугаар сард эхэлсэн. Тус төвд ажиллах эмч, мэргэжилтэн,
олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмж, эмнэлгийн үйл
ажиллагааны салшгүй хэсэг менежментийг Японы “Marix consultrans inc”
групп, боловсон хүчнийг нь ЭМШУИС бэлтгэх аж. Аливаа эмнэлгийг барьж,
байгуулахаас өмнө менежментийг нь шийдвэрлэх хэрэгтэй байдаг. Иймд тус
төвийн барилгын ажилтай зэрэгцэн маркетинг, менежементийг нь давхар
хийж эхэллээ. “Marix consultrans inc” групп энэ чиглэлээр арвин
туршлагатай, 70 жилийн түүхэн замналыг туулсан аж. Мөн тус групп
дэлхийн есөн оронд 150 гаруй эмнэлгийн барилга байгууламжийг барьжээ.
“Marix consultrans inc” группийн багийн ахлагч Киоши Охтани хэлэхдээ,
“Эрдэнэт хот үйлдвэр дагаж боссон бол одоо эмнэлэг, эмчилгээний төвийг
дагаж хөгжих цаг ирлээ” хэмээсэн юм. Сайн менежмент, чадварлаг боловсон
хүчин, дэвшилтэт технологи л монголын эрүүл мэндийн салбарыг дэлхийд
таниулж чадах юм байна. “Эрдэнэт” оношилгоо, эмчилгээний төвийг барих
асуудал 2008 оноос эхтэй боловч тухайн үед эдийн засгийн хямрал
нүүрлэж, нөгөөтэйгүүр, хамтран ажиллах түнш байгууллагыг судалсаар цаг
алджээ. Ингээд Австрийн “Вагнерс” групп, Японы “Marix consultrans inc”
группыг сонгож тендер зарласан байна. Монголын ирээдүйд зориулагдах
“Эрдэнэт” оношилгооны төв Орхон аймагт 2012 онд сүндэрлэнэ.

Б.Яруу
http://www.mminfo.mn/
http://www.mminfo.mn/