ОУОХ-ны дэд ерөнхийлөгч ажлаа өглөө

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

ОУОХ-ны дэд ерөнхийлөгч ажлаа өглөө

2020 оны олимпийн наадамд нэр дэвшихээ мэдэгдээд байсан Ром хот нэрээ татаж авснаа зарлалаа. Италийн шинэ Ерөнхий сайд Марио Монти уг шийдвэрийг гаргасан бөгөөд улс эх оронд нь үүнээс өөр хийх зүйл их байна гэж үзсэн байна. Тэд өөрсдийн нэр дэвших компанит ажлын лого, бусад төслүүдээ бэлэн болгоод байсан ч ийнхүү татгалзсан юм. Нэр дэвшсэн материалыг хүлээн авах хугацаа дуусахаас 12-хон цагийн өмнө Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан нь энэ ажээ.

Үүнээс улбаалаад ОУОХ-ны дэд ерөнхийлөгч, Ром 2020 олимпийн наадамд нэр дэвших комиссийн дарга Марио Песканте өөрийн ОУОХ дахь ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдлээ.

Баку, Доха, Истанбул, Мадрид, Токио хотууд 2020 оны зуны олимпийн төлөө өрсөлдөнө. Харин Катарын Доха хот ялах аваас наадмыг 10 сарын 2 – 18-нд зохион байгуулна гэнэ.

Эх сурвалж: http://www.olympic.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж