Хамгийн сүүлийн үеийн дуулиан дагуулсан мэдээ мэдээлэл, папараци агшнуудыг уншигчиддаа хүргэж байдаг “Соронз” сэтгүүлийн 50 дахь дугаар буюу Мартын 8-ны тусгай дугаар хэвлэгдэн гарлаа. Шинэ дугаарын “Hot news” буланд Монголын хамгийн үнэтэй хөөрөгнүүд Г.Алтан хатагтайн гарт орсон тухай, топ модель Д.Ариунаа гурав дахь охиноо төрүүлэх гэж байгааг дуулгахын зэрэгцээ С.Зориг агсны гэргий Б.Булган аллага болсон байрандаа амьдарч байгаа тухай онц сонирхолтой мэдээллүүдийг багтаалаа. Тэр бүр олны өмнө ил гардаггүй эрхмүүдийг онцгойлон дуранддаг “Соронз” энэ удаа “Туушин”-гийн Н.Зоригтыг дурандсан бөгөөд топ модель Ч.Туяацэцэг загварын нэгэн залуутай болзсоныг папарацидаж, Лу.Болдын залуу гэргийн шинэ имижийг ч дурандаа буулгалаа. Үүгээр ч зогсохгүй дэлгүүр хэсэх дуртай эрхмүүд “Соронз”-ын дуранд үйлдэл дээрээ өртсөнийг сонирхуулж байна. ОУ-ын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Нулимсаа нууж өсгөсөн хүүхдүүд” буюу олны танил залуухан ээжүүд, бүхий л орчлонг бүүвэйн дуугаар аргадсан буянт ээжүүдийг онцоллоо. “Соронз” сэтгүүл энэ удаа яруу найрагч Ц.Хулан хатагтайг зочноор урьж халуун дотно яриа өрнүүлсэн бөгөөд Чой хамбатай нэр холбогдож явснаараа бахархдаг тухайгаа ч илэн далангүй хуучилсан байна. Харин шинэ дугаарын “Гол дүр” булан бадарчин Амайг онцолж, урьд нь хэнд ч дэлгээгүй сонирхолтой яриа өрнүүлсэн бөгөөд түүнийг ДОХ-ын шинжилгээнд оруулахыг хүссэн хүмүүст ямар хариулт өгснийг “Соронз”-оос уншаарай. Салбар бүрийн онцлох хүмүүсийн хаана юу хийж явааг тагнаж мэддэг заншлаараа энэ удаа топ модель Д.Пүрэвсүрэнг папарацидсан бөгөөд Д.Лүндээжанцан гишүүний хүү охидын талаар дэлгэрэнгүй танилцуулж байна. Мөн хошин урлагийн акулууд нэгэн дор, нэг өдөр энгэрээ мялгаалгасан сонирхолтой агшныг фото зургийн хальснаа буулгахын зэрэгцээ дээдсийн хүүхнүүдийн дунд ганган дэгжингээрээ зартай Ш.Отгонбилэг агсны бэр Э.Туул Холливудын зартай шоучин бүсгүйгээс “шифи” авдаг болохыг баримттайгаар нийтэлсэн гээд онц сонирхолтой олон мэдээллийг хуудас бүртээ багтаав. Энэ мэтчилэн 14 хоног тутам болж өнгөрсөн бүхий л үйл явдлыг уншигч таны алган дээр тавьдаг “Соронз” сэтгүүлээ амжиж уншаарай.
“Соронз” таныг соронз мэт татах болно.