Архангай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс мэдээлснээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тус аймагт 2458 хүн шинээр ажилд оржээ. Орон нутагт ирж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажиллагааг ажлын байртай уяалдуулсан нь чухал ач холбогдол болсон гэж үзэж байгаа ажээ. Шинэ ажлын байрыг салбараар нь ангилбал, хөдөө аж ахуйд 1011, худалдаа үйлчилгээнд 439, уул уурхай, барилгад 382 нэмэгдсэн ажээ. Тухайлбал, Архангай аймгийн хүндэт иргэн Д.Үүрцайхын удирддаг “Цагаан сүмбэр” ХХК нь ХХҮХ-тэй хамтран барилгын засал чимэглэлчин, өрлөгчний мэргэжлээр сургалт зохион байгуулж, 25 залууг байнгын ажилчнаар авчээ.
Э.Сараа