Б.Шүүдэрцэцэгийн зохиолоор бүтээх “Ану хатан” түүхэн уран сайхны киноны гол дүрийн жүжигчид тодорчээ. Хошин урлагийн салбараас төрсөн отгон Гавьяат Л.Баттулга буюу Аглуу Ану хатны эцэг хошуудын Очирт цэцэн ханы дүрд тоглох гэнэ. Өнгөрсөн жил Айн Рэндийн “Сайтар эргэцүүл” жүжгийн гол дүрийг чадварлаг бүтээсэн тэрбээр дөрвөн Ойрадын хүчирхэг түүхэн хүний дүрийг авьяасаар “зодож” бүтээнэ гэдэгт кино багийнхан итгэж байгаа ажээ.
Мөн тэрбээр өнгөрөгч хавар Казакстан улсад Ойрадын Галданцэрэн хааны тухай бүтээсэн түүхэн кинонд дүрээ мөнхлөөд амжсан юм. Харин Ардын жүжигчин Г.Мягмарнаран Галдан хааны авга Цөхүр увшийн дүрд тоглох гэнэ.
М.Анир