Хар тамхины хэрэгтэнг Монголын төр өршөөхгүй | News.MN

Хар тамхины хэрэгтэнг Монголын төр өршөөхгүй

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

Хар тамхины хэрэгтэнг Монголын төр өршөөхгүй

Хар тамхины хэрэгтэнг Монголын төр өршөөхгүй

Монгол Улсын Ерөнхий­лөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Хар тамхи ман­сууруулах бодистой тэмцэх нь” сэдвийн дор нээлттэй хэлэлцүүлэг өчигдөр бол­лоо. Энэхүү нээлттэй хэлэл­цүүлэгт Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж оролцож, байр сууриа илэр­хийлсэн юм. Тэрбээр “Хар тамхины хэргээр шүүхээс ял сонссон этгээдэд Монголын төр өршөөхгүй. Хөрөнгөтэй мөнгөтэй, ядуу гуйлгачин, дуучин, жүжигчин, мэр­гэл­дэг, настай, залуу хэн ч байсан хар тамхины хэрэгт орооцолдсон бол өршөөл байхгүй. Тийм ч учраас Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж хар тамхины хэрэгт орооцолдсон этгээдийг хүний амь егүүтгэсэн хүн­тэй адил хэмжээнд үзэж, ял эдлүүлнэ. Авсан ял, өгсөн шийтгэлийг дуустал эдлүүлэх болно” гэсэн юм. Энэхүү хуралд Үндэсний аюулгүйн байдлын зөвлө­лийн­хэн, шүүхийнхэн, Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаад харил­цааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, соёл, шинж­лэх ухааны яам, Хил хамгаалах ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс оролцож байна. Мон­голын залуучуудын холбоо, Оюутны холбоо, Цахим өртөө сүлжээнийхэн оролсон юм.  Монголчууд хар тамхины хэрэгт холбогдох сүүлийн жилүүдэд ихэссэн байна. Зөвхөн энэ он гарсаар 22 холбогдогчтой дөрвөн хэргийг хууль хяналтын байгууллагынхан илрүүлэн шалгаж байгаа гэнэ. Мөн хар тамхины хэргээр гадаад улсад ял эдэлж байгаа Монгол Улсын олон байгаа бөгөөд  дийлэнх нь урд хөршид ял эдэлж буй ажээ. ҮАБЗ-ийн ажлын албанаас гаргасан мэдээллээр өнөөдөр сэтгэцэд нөлөөлөх бодис, мансууруулах хар тамхийг хэрэглэж буй хүмүүсийн тоо 16 мянгад хүрсэн байна. Олон улсын дүгнэлтээр нэг хэрэглэгчийн ард дунджаар дөрвөн хүн байдаг гэнэ.  Мөн оюутан, сурагчдын дунд хийсэн судалгаа хийхэд дөрвөн хүүхэд тутмын нэг нь “Бид хар тамхи ямар нэг байдлаар хэрэглэсэн”, “Бид хар тамхи хэрэглээч гэсэн хүсэлт, урилга авч байсан”, “Бид хар тамхи хэрэглэж буй хүмүүсийг өөрийн нүдээр харж байсан” гэжээ.  Санал асуулгад оролцогчдын 75 хувь нь оюутан, 25 хувь нь сурагч байсан байна.  Сэтгэцэд нөлөөтэй бодис, хар тамхитай холбоотой хэргийн гаралт  2010 оны байдлыг  2009 онтой харь­цуулахад гурав дахин өссөн, 2011 онд 2010 оныхоосоо мөн гурав дахин өссөн үзүүлэлттэй байна.  Манай цагдаагийнхны мэдээлснээр  өнгөрсөн онд гурван бүлэглэл зохион байгуулалттай хар тамхины гэмт хэрэгтнүүдийг баривчилжээ. Энэ аюул яг л газар доорх хөвдний түймэр шиг нийгэмд асар хурдан тархаж байгаа гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцолсон.   Хар тамхи, сэт­гэцэд нөлөөлөх бодист донтоно гэдэг архинд донтохоос 60 дахин хүчтэй юм байна. Өөрөөр хэлбэл  60 дахин хүчтэй, 60 дахин аюултай хор орж ирж байна.  Нэг хар тамхичин жилдээ дунджаар 30-40 сая төгрөгийг  хар тамхинд өөрөөр хэлбэл, донтох хэрэглээндээ зар­цуулдаг гэсэн судалгаа  байдаг аж. Хар тамхинд дөнгөж орж буй хүнийг эмчлэхэд багадаа найман сая төгрөг шаардагддаг юм байна.   Энэхүү уулзалтын дараа Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргаж, ажлын хэсэг байгуулж, Үндэсний хөтөлбөр боловсруулах гэнэ.  Хар тамхины талаар бие даасан хуультай болохыг ч Ерөнхийлөгч амлав.

Уг уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ  “Хар тамхины хэрэгт өршөөл гэж байж болохгүй. Ийм үйлдэл хийж байгаа этгээдүүдтэй бид хатуу тэмцэнэ. Энд өршөөл байж болохгүй. Та өөрөө бөх хүн ч байж болно, дуучин, мэргэлдэг, бичдэг гээд ямар ч хүн байж болно. Та ямар ч бай танд төрийн өршөөл байхгүй гэдгийг өнөөдөр би хатуу хэлж байна. Та настай ч бай, залуу ч бай, эр ч бай, эм ч бай, мөнгөтэй ч бай, мөнгөгүй ч бай дахин хэлэхэд хар тамхины хэрэгт оролцсон хэнд боловч өршөөл гэж байхгүй. Би Ерөнхийлөгчийн хувьд нэг зүйлийг дахиад хэлье. Хар тамхины хэргээр шоронд орсон этгээдүүдийг өршөөхгүй. Бид ийм бодлого барина” гэлээ.  Мөн төрийн тэргүүн үгийнхээ төгсгөлд гурван зүйлийг ард иргэддээ онцлон захилаа. Нэгдүгээрт, Монгол Улсын иргэн бүр сэрэмжтэй бай. Хар тамхи бол Монголын хаалгыг тогшилгүй орж ирсэн тул өрх бүр, иргэн бүр сэрэмжтэй байх ёстой. Энэ аюул хэнд ч тохиож болох тул ийн урьдчилан анхааруулах шаардлага байна гэлээ.  Хоёрдугаарт, үр хойчоо хар тамхинаас хол байхыг эцэг, эхчүүд үе үеийн захиас болгохыг хүсч байна.

Гуравдугаарт, хар тамхины хэрэгт орооцолдсон бол төрийн өршөөл байхгүй, хууль улам чангарах болно гэдгийг анхаарууллаа.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хар тамхи, мансууруулах боди­сын аюул, урьдчилан сэргий­лэх, таслан зогсоох арга зам” сэдэвт нээлттэй уул­залт өчигдөр “Иргэний танхим”-д боллоо. Энэхүү уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү уулзалтад үг хэлж, холбогдох байгууллагын төлөө­лөл оролцсон юм. Энэ оны хоёрдугаар сарын байдлаар манай улсын 17 иргэн БНХАУ-д хар тамхи зөөвөрлөсөн, хар тамхитай холбоотой асуудалд орооцолдсоноос үүдэж доод тал нь долоон жилийн ялтай хоригдож байгаа аж. Мөн өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 8-аас хойш дахин 15 хүн нэмэгдэж хоригдсон байна. Сүүлд нэмэгдсэн 15 хүн нь Малайз улсаас БНХАУ руу гарах гэж байгаа баригджээ.  Энэ мэт жишээнээс харахад хар тамхи аюулын харанга дэлдэж эхэлсэн  бөгөөд үүнээс сэргийлэх, хам­гаа­ла­хыг  оролцогчид онцолсон юм.

Ш.ОЧ
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bat 2012-03-02 202.131.234.2

hulgaich nariig changa hatuu shiitgeh heregtei. huruug ni tairah yu ch bish. baih argagui boloh heregtei tegj baij taivan amidarna. uuniig erunhiil urunhiilugch mini anhaaraarau.

Avatar

Зочин 2012-03-02 202.179.20.133

tsaazlaarai

Avatar

zochin 2012-03-02 182.160.16.147

bayachuudiin sagsuu bandi,ohiduudad ene huuli uilchileh uu yrunhiilugch uu

Avatar

uugii 2012-03-02 103.10.21.131

joloo bariad mansyyrch yawdag xvmvvsiig yah bj bnaa.ed nar bas
gemt xereg xiijl bgaa shdee

Avatar

irgen 2012-03-02 203.194.113.90

Хар тамхины хэрэгт өршөөл гэж байж болохгүй. Helsendee l hureerei. har tamhi mongoliig mohoono shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж