Европын Төв банк холбооны орнуудын 800 шахам банкинд 530 тэрбум еврогийн бага хүүтэй зээл олгож эхэлжээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард тус банк гурван жилийн хугацаатай 489 тэрбум еврогийн зээл олгосноос хойш олгож буй хоёр дахь нь аж. Европын Төв банк өрийн хямралд гүнзгий орсон орнуудад тусалж, банкуудын хөрвөх чадварыг сайжруулах зорилгоор уг зээлийг олгож байгаа юм байна. Түүнээс гадна Засгийн газрынхаа бондыг худалдаж авахад нь зориулж Италийн банкинд зээл олгосон гэнэ. Их Британийн зээлдэгч HSBC гэхэд Европын Төв банкнаас 350 сая фунт стерлингийн зээл аваад байгаа юм байна. Lloyds Banking Group ч мөн 11.4 тэрбум фунт стирлингийн зээл авснаа мэдэгджээ. Европын Төв банкны дээрх мэдэгдлийн дараа банкуудын хувьцаа өсч, хөрөнгийн зах зээлд сайн үзүүлэлтүүд ажиглагдаж эхэлсэн гэнэ. Германы Commerzbank-ны хувьцаа 3.6 хувиар, Deutsche банкны хувьцаа 1.7 хувиар өссөн байна. Францад Credit Agricole-ийн хувьцаа 4.5 хувиар, Societe Generale-ийнх 2.3 хувиар нэмэгджээ. Харин Их Британинд “Barclays”-н хувьцаа 1.7 хувиар, HSBC-нх 0.6 хувиар өсчээ.
Н.Энх