Францын цагдаа нар Ерөнхийлөгч Н.Саркозигийн амь насанд халдана хэмээн удаа дараа заналхийлсэн этгээдийг баривчилжээ. Гэмт этгээд 45 настай нэгэн байсан бөгөөд Бордо хотын цагдаагийн газар руу 10 гаруй удаа утасдаж, Ерөнхийлөгчийг хөнөөх болно хэмээн заналхийлсэн юм байна. Тэрбээр “Н.Саркозиг энэ сарын 3-ны өдөр сонгогчидтой уулзалт хийх үед нь хөнөөнө” хэмээн сүрдүүлж байжээ. Мөн хэн нэг хүн түүнд энэ даалгаварыг өгч их хэмжээний мөнгө амалсан гэж ярьж байсан аж. Түүнд эрүү үүсгэн шалгаж эхэлсэн байна. Энэ нь нэр дэвшигчийг заналхийж байгаа эхний тохиолдол биш юм байна. Социалист намаас нэр дэвшигч Франсуа Олпландыг нэгдүгээр сард гэмт этгээд заналхийлж байсан бөгөөд хоёр долоо хоногийн дараа баривчлагдаж байжээ.
Эх сурвалж: www.mminfo.mn