
Үзэсгэлэнд Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа Элчин сайдын яам тус улсын Фландр мужид үйл ажиллагаа явуулж буй Өргөмжит консул ноён Пол Ван Вүүв, Монгол-Бельги нийгэмлэгтэй хамтран монголын түүх соёл, өв уламжлалаа сурталчилж, эх орны үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнээс дэлгэн үзүүлэв. Энэ удаад манайх үзэсгэлэнгийн танхимын төвд талбай авч, тал гэр засан үзвэрээ тавьсан нь үзэсгэлэнд оролцогчдын анхаарлыг ихэд татсан байна гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.