“Мөсөн охин” наадам зохиожээ

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

“Мөсөн охин” наадам зохиожээ

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын есдүгээр багийн малчин Ш.Муратын хотонд дөрвөн ихэр ишиг төллөсөн нь тус аймагт анхны тохиолдол болж, энэ оны төлийн манлай болсон баяртай үйл явдал тохиожээ. Мөн Баян-Өлгийчүүд өвлийн улирлыг үдэж, хавартай золгохын бэлгэ тэмдэг болгож Ховд голын мөсөн дээр “Мөнгөн охин” сэдэвт наадам зохиосон нь нэн сонирхолтой болжээ. Наадамд 20 гаруй байгууллага, хамт олон оролцож, тэшүүр, шагай , урлаг, спортын төрлүүдээр авьяасаа сорьсноос нийт оноогоор Цагдаагийн хэлтэс түрүүлж, Нэгдүгээр дунд сургууль, Гаалийн газрын тамирчид удаахь байрыг эзэлсэн гэнэ.    
                                                             

Э.Сараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж