Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

ТОП-20 индекс өсчээ

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /2012.03.01/ үнэт цаасны 4167 дахь удаагийн арилжаагаар нийт 47 ХК-ийн 123.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 400.9 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 26 ХК-ийн 395.7 мянган ширхэг хувьцааг 118.7 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 21 ХК-ийн 5.1 мянган ширхэг хувьцааг 4.5 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 237 хэлцэл хийгдсэн байна. Нийт 47 үнэт цаас арилжсанаас 20 үнэт цаасны ханш өсч, 12 үнэт цаасны ханш буурч, 15 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 21708.24 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 50.25 нэгжээр буюу 0.23%-иар өссөн байна. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 116.2 тэрбум төгрөг болсон байна.

 Эх сурвалж: www.mse.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж