Тэмцээнд зургаан бүсээс шалгарсан шилдэг 16 багийн (21 байгууллагa) 102 тамирчин эрэгтэй, эмэгтэй баг, эрэгтэй, эмэгтэй нэг бүрчилсэн, эрэгтэй, эмэгтэй хос гэсэн төрлөөр өрсөлдөнө.
Бүсээс шалгарсан багуудыг танилцуулбал:
Төвийн бүс: Төв, Сэлэнгэ, Дархан
Баруун бүс: Ховд, Увс
Зүүн бүс: Хэнтий, Дорноговь, Өмнөговь
Хангайн бүс: Хөвсгөл, Баянхонгор, Орхон, Булган
Нийслэл бүс: Чингэлтэй дүүрэг, Баянгол дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Хан-Уул дүүрэг, Баянзүрх дүүрэг
Тусгай бүс: Алдар, Хүч, Аврагч багууд шалгарсан байна.
Тэмцээний аваргууд гуравдугаар сарын 4-нд тодорно.
Тэмцээний техникийн зөвлөгөөн өчигдөр болсон бөгөөд энэ үеэр Булган аймгийн багийн дасгалжуулагч Д.Хүрэлбаатарын сэтгэгдлийг сонслоо.
-Булган аймгаас хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй баг ирсэн бэ?
-Манай аймгийн хувьд долоон хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Хангайн бүсээс багийн төрөл болон дан хосын төрлөөр гуравдугаар байраар шалгарсан байгаа.
-Хангайн бүсийн тэмцээний талаар, мөн орон нутгийн багийн ур чадварын талаар ярихгүй юү?
-Нийт зургаан аймгийн 50-аад тамирчин оролцсон. Энэ жилийн хувьд тэмцээн илүү өрсөлдөөнтэй боллоо. Аймаг бүрт ширээний теннисний клуб нээгдэж, тамирчдын амжилт эрс нэмэгдсэн бөгөөд хангайн бүсийн тэмцээнд Баянхонгор аймгийн баг маш хүчтэй байсан. Учир нь тус баг өнгөрсөн сард өндөрлөсөн Монголын ширээний теннисний холбооны нэрэмжит лигийн тоглолтод оролцсон юм. Сүүлийн жилүүдэд орон нутгийн багуудын ур чадвар илт сайжирч байн
-Булган аймгийн баг тамирчдын амжилтаас?
-Манай аймгийн багийн хувьд МБАТ-ий XII их наадамд оролцож байсан. Мөн өнгөрсөн жил болсон өсвөрийн хүүхдийн их наадмын ширээний теннисний 14 хүртэлх насны ангилалд Хангайн бүсээс мөнгөн медаль хүртэж, мөн улсад дөрөвдүгээр байр эзэлсэн.