Чанарын үнэлгээг батлав

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Чанарын үнэлгээг батлав

Засгийн Газрын тохируулагч агентлаг Стандартчилал, хэмжил зүйн газраас Чанарын удирдлагын тогтолцоо буюу /MNS ISO 9001:2010/ олон улсын стандартын гэрчилгээг аж ахуйн нэгж байгууллагуудад олгов. Энэ нь Үндэсний чанарын тэмдэг хэрэглэх эрх авсан үйл хэрэг ажээ. Энэхүү гэрчилгээг “Санко соолар Монгол” ХХК,  “Хатанбаатар” ХХК, “Монмаг” ХХК-д тус тус гурван жилийн хугацаатай шинээр олгосон бол “АПУ” ХХК үйл ажиллагаандаа MNS ISO 9001:2010 чанарыг тогтвортой хангаж буйг батламжилж гэрчилгээний хугацааг гурван жилээр сунгасан байна. Түүнчлэн “Трансинконсулт” ХХК-ийн үйлдвэрлэж буй “Chinggis”(silver), “Гэрэгэ” нэрийн бүтээгдэхүүнүүдэд “Үндэсний чанарын тэмдэг” хэрэглэх эрхийн гэрчилгээг гурван жилийн хугацаатай шинээр олгосон тухай Стандартчилал, хэмжил зүйн газраас мэдээлж байна.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж