Төрийн албан хаагчдыг удирдаж, байгууллага толгойлон авч явдаг удирдах албан тушаалтнуудын зөвлөгөөнийг Дундговь аймагт боллоо. Тус аймагт 3110 гаруй төрийн албан хаагч, төсвийн 130 гаруй байгууллага ажиллаж байгаа агаад тэдний 190 гаруй нь удирдах албан тушаалтан байдаг байна. Төрийн үйлчилгээг иргэдэд илүү хялбар замаар хүргэх, албан хаагчдынхаа сахилга хариуцлага, ёс зүйг чанд байлгахад ямар арга барилаар хэрхэн ажиллаж байгаа талаар удирдах ажилтнууд харилцан туршлага солилцсон нь зөвлөгөөний ач холбогдол боллоо.
Э.Сараа