Лусын дагиныг биеэ үнэлэгч “болгожээ”

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Лусын дагиныг биеэ үнэлэгч “болгожээ”

Данийн зохиолч Ханс Кристиан Андерсены “Лусын дагина” үлгэрийг саяхан Английн хатан хааны театрт үзэшгүй муухайгаар дэглэж тавьснаас олон үзэгч тоглолтын дундуур хаяж гарсан гэнэ. Сонгодог бүтээлийг модерн болгох гээд баллаж тавьсан нь үзэгчдийн эгдүүг хүргэсэн аж. Чехийн хөгжмийн зохиолч Антонин Дворакийн найруулгаар дэглэхдээ лусын дагинын ертөнцийг орчин үеийн улаан дэнлүүний гудамжинд аваачиж, хөөрхий охиныг биеэ үнэлэгч болгож харуулсан гэнэ. Театрын байнгын үзэгчдийн хэлж буйгаар хөгжим нь гайхалтай байсан ч дэглэлт нь мэргэжлийн бус, тайзны хувцас нь яг л комиссын дэлгүүрээс авсан гэмээр байсан аж. Үзэгчдийн дийлэнх нь тоглолтыг дундаас нь орхиж гарч явсан бөгөөд дуустал нь тэвчээртэй сууж үзсэн үзэгчид хөшиг хаагдахад тасалбарын 180 фунт стирлингээ буцааж авахыг хүссэн гэнэ. Газрын хан хүүд дурласан лусын дагины тухай өгүүлдэг үлгэрээс сэдэвлэсэн бүтээлийг анх 1901 онд тайзнаа амьдруулсан юм байна. Ханс Кристиан Андерсены үлгэрээс сэдэвлэж 1989 онд Уолт Диснейн хүүхэлдэйн киног бүтээсэн билээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж