Гэмт этгээд үүгээр гэмт үйлдлээ зогсоолгүй, 2011 оны хоёрдугаар сард Есөнбулаг суманд өглөөний 07.30 цагийн орчим 16 настай Л-д хутга тулган хүчирхийлсэн байна. Бусармаг, гэмт үйлдлээ удаа дараа давтаж, 2011 оны арваннэгдүгээр сарын 25-нд 17 настай охинд хутга тулган хүчирхийлж, амь насанд нь халдахыг завдсан байна. Тэрбээр 17 настай П-д хүч хэрэглэснээс долоо хоногийн дараа “ална” гэж заналхийлжээ. Түүнийг гэмт хэрэг үйлдсэнийхээ дараахан 07.00 цагийн орчим хүчингийн хэрэг үйлдсэн газрынхаа ойролцоо явж байхад нь цагдаагийнхан баривчилсан байна. Ц.Батдэлгэр нь 2011 онд 51 настай иргэн Т-д хутга тулган эд зүйлийг нь дээрэмдэж байжээ.
Дээрх онц хүнд гэмт хэргүүдийг нэгтгэн шалгаж, аймгийн прокурор П.Эрдэнэбат биечлэн хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Түүнд Эрүүгийн хуулийн 126.2.3, 126.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 147.2-т зааснаар буруутгаж, яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг аймгийн урьдчилан хорих газарт хорьж байгаа бөгөөд шүүх хурлын тов энэ сарын 18-нд гарах юм байна.
Удаа дараагийн үйлдлээр онц ноцтой хэрэг үйлдсэн Ц.Батдэлгэр нь 2007, 2009 онд хулгайн хэргээр ял шийтгэл эдэлж байсан нэгэн гэнэ. Тэрбээр мөрдөн байцаалтын шатанд дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болохоо хүлээжээ.