Уул уурхайн компани цагдаагаар хамгаалуулж байжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Уул уурхайн компани цагдаагаар хамгаалуулж байжээ

Говь-Алтай аймгийн прокурорын газраас Ерөнхий прокурорын баталсан удирдамжийн дагуу Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар хийх ажлын төлөвлөгөө, график гаргаж, аймгийн хууль хяналтын байгууллагуудтай хамтран аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус нийт 18 байгууллага болон тус аймгийн Эрдэнэ, Дэлгэр, Чандмань, Бигэр, Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Тайшир сумдад очиж ,сумдын иргэдтэй биечлэн уулзаж прокурорын байгууллагын бодлого чиглэл, үйл ажиллагааны талаар танилцуулга хийсэн байна. Энэ үеэр орон нутагт уул уурхай, ашигт малтмал  олборлож байгаа компаниудын  үйл ажиллагаатай биечлэн танилцаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгахад чиглэсэн арга хэмжээ авсан байна. Тухайлбал, тус аймгийн Бигэр суманд алт олборлох лицензтэй уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа “Марко Поло” ХХК нь “Top Security” хувийн аж ахуйн нэгжээр харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгүүлдэг хэрнээ тус аймгийн Цагдаагийн хэлтсийн  найман цагдаагаар мөн гэрээний үндсэн дээр харуул хамгаалалтын ажил хийлгүүлж байжээ. Энэ талаар нутгийн ард иргэдээс санал гомдол  гаргасан учир  хууль журамд нийцэж байгаа эсэх талаар УЕПГ-т асуулга хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж