Монголдоо IPO хийхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Монголдоо IPO хийхийг уриалав

MICC хөрөнгө оруулалтын банк Монголын хөрөнгийн биржтэй хамтран өчигдөр “Монголын хөрөнгийн бирж дээр IPO хэрхэн хийх вэ?” сэдэвт хурлыг өчигдөр зохион байгууллаа. Энэ нь ирэх сард болох “IPO Mongolia” чуулга уулзалтыг угтуулсан арга хэмжээ аж. Хуралд Хөрөнгийн биржийн удирдлагууд болон “Шунхлай”, “Ньюком”, “MCS холдинг”, “Баян-Эрч” зэрэг 50 гаруй компанийн төлөөлөгчид оролцсон юм. Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргахад юуг анхаарах, эрх зүй болон дүрэм, журмын хүрээнд хийгдэж байгаа өөрчлөлтүүдийн талаар албаны хүмүүс оролцогчид мэдээлэл өгч, Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргахыг уриалж байсан. Монголын хөрөнгийн бирж Лондонто йхамтран ажиллах болсоор жил гаруй хугагаа өнгөрч байна. Энэ хүрээнд хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчнгы боловсронгуй болгож, техник, технологийн шинэчлэх ажил үндсэндээ дуусч байгаа гэдгийг  Монголын хөрөнгийн бнржийн гүйцэтгэх захирал Х.Алтай дуулгасан. Шинэ технологиос гадна эрх зүйн орчны хүрээнд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, бэлэн болгоод байгаа аж. Уг хуулийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байгаа аж. Хуулийн хүрээнд Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах дүрэм журам, дамжлага харьцангуй хөнгөрч байгаа юм байна. Түүнчлэн олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарсан компаниуд монголын хөрөнгийн бирж дээр давхар хувьцаа гаргах эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа ажээ. Дашрамд дурьдахад, манай улсын 60 гаруй компани олон улсын хөрөнгийн зах зээл дээр ямар нэгэн байдлаар IPO хийсэн байдаг юм байна. Тэдгээр компаниуд Монголдоо ч бас хувьцаагаа борлуулбал, эдийн засгийн хувьд илүү үр өгөөжтэй, ажлын байр, хөрөнгө монголд үлдэх боломжтой хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа. Энэ мэтээр Монголын хөрөнгийн биржид хийгдэж байгаа шинэчлэлүүдийг танилцуулж, үндэсний шилдэг компаниудаа Монголдоо IPO хийхийг уриалж байсан юм.

Эх сурвалж: www.mminfo.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж