Жүжигчид дуулж байна, цаана чинь. Гэхдээ бүр “Охид, хүүхнүүд, бүсгүйчүүдтэй хааяахан уулзвал жаргал болохоос хараа муутай зарим эрчүүд хэт ойртоод, харахгүй юу, ийм л юм болдог юм. Эхнэрүүд гэдэг чинь махчин шулам” хэмээн жүжигчин Э.Ууганбаяр, Э.Мөнхтөр, Б.Батзаяа нар дуулж байна. Тэд бол “Валентины захидал” инээдмийн уран сайхны киноны гол баатрууд. Өдгөө залуусын анхаарлын төвд байж, кино театруудаар “борлуулалт ихтэй байгаа” тус киноны гол дүрийн гурван залуу киноныхоо дууг өөрсдөө дуулжээ.
Авьяаслаг гурван залуусыг чимж буй ганц мэргэжлийн дуучин нь “Нюанс”-ын М.Амарсанаа гэж байгаа. Тэрбээр тус кинонд Валентин өвгөний дүрийг бүтээсэн юм.
“Гэрлэлт бол” дууны клипийг ЭНД дарж үзнэ үү.
М.Анир