Туркменистанд суух элчин сайд жуух барив

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Туркменистанд суух элчин сайд жуух барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Туркменистан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд О.Очиржав 2012 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр Туркменистаны Үндэсний Хурлын дарга, хатагтай Акжа Тажиевна Нурбэрдыевад Итгэмжлэх жуух бичгээ барив.

А.Т.Нурбэрдыева элчин сайдыг итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзан, хоёр орны дотоод байдал, гадаад бодлогын талаар харилцан мэдээлэл солилцож, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхол, нөхцөл боломж, чиглэлийн талаар ярилцав. Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовоос Элчин сайдад албан тушаалдаа орж байгаатай нь холбогдуулан илгээсэн захидлыг А.Т.Нурбэрдыева гардуулав. Элчин сайд уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлийн мэндчилгээг түүнд уламжлав.

Элчин сайдыг Туркменистаны Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Вэпа Сэгсэнгэлдиевич Хажыев мөн хүлээн авч уулзан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, мал аж ахуй, хүмүүнлэг, спортын болон бусад салбарт хөгжүүлэх боломж, харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг асуудлаар ярилцаж санал солилцов гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж