“Лондон 2012”-ын үеэр ажил хаялт зарлана гэв

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

“Лондон 2012”-ын үеэр ажил хаялт зарлана гэв

“Лондон 2012” олимпийн наадмын үеэр бүх нийтийн ажил хаялт зарлана гэж мэдэгдсэн Английн үйлдвэрчний томоохон эвлэлийг тус улсын Ерөнхий сайд Дэвид Кэмерон хурцаар шүүмжилжээ. Засгийн газраас явуулж буй төсвийг танах бодлогыг эсэргүүцэж, Английн томоохон үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Лен МакКласки 2012 оны Лондонгийн зуны олимпийнн наадмын үеэр ажил хаяна гэдгээ өчигдөр мэдэгджээ. Үйлдвэрчний эвлэлийн тэргүүний мэдэгдсэнээр Английн Засгийн газар төсвийг танах бодлогоос болж  2000 гаруй төрийн албан хаагч ажилгүй болох юм байна. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон үйлдвэрчний эвлэлийн дээрх мэдэгдлийг “байж боломгүй, эх оронч бус” гэж буруушаажээ. Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Олимпын наадмын үеэр ямар сөрөг арга хэмжээ авахаа шийдээгүй байгаа ч бүх нийтийн ажил хаялт зарлаж болзошгүй гэж ярьсан аж. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Их Британийн Сангийн сайд Жорж Осборн 2017 он гэхэд төсвийн зардлыг  23 тэрбум фунт стирлингээр бууруулж, төрийн албан хаагчдын цалинг хоёр жилд нэг хувиар нэмэх төлөвлөгөөг танилцуулсан юм. Их Британийн төсвийн хяналтын бие даасан зөвлөлийн үзэж буйгаар төсвийн хатуу бодлогын үр дүнд 2017 он гэхэд 710000 төрийн албан хаагч ажилгүйчүүдийн эгнээнд шилжих гэнэ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард төсвийн хатуу бодлогыг эсэргүүцсэн ажил хаялтад Их Британийн эмч, багш нар болон Дэвид Кэмероны кабинетын гишүүд зэрэг хоёр сая гаруй хүн оролцсон бүх нийтийн ажил хаялт болсон юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж