Улаанбаатар хотын групп байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотын групп байгуулагдлаа

Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Статистикийн комиссын ээлжит 43 дугаар чуулганд амжилттай оролцоод ирлээ. Чуулганы үеэр Монгол Улсын Үндэсний статистикийн хороо, Австрали улсын Статистикийн товчоо болон НҮБ-ын Статистикийн хэлтэстэй хамтран санаачилсан “Нөөцөд суурилсан эдийн засгийн статистикийн Улаанбаатар хотын групп”-ийг байгуулахаар болж, тогтоол гаргажээ. Улаанбаатар хотын групп нь олон улсын хэмжээнд нийтлэг мөрдөгдөх Үндэсний тооцооны системийн хүрээнд уул уурхайн салбарын үйл ажиллагааг бүрэн гүйцэд бүртгэх, түүний эдийн засагт оруулах хувь нэмэр, нийгмийн бусад салбарт үзүүлэх нөлөөллийг бодитой тооцох чиглэлд онол, арга зүйн сайн туршлагыг нэгтгэж, арга зүй, практикийн  зөвлөмжийг боловсруулах юм байна. Мөн уул уурхайн салбарын байгаль орчинд үзүүлэх нөлөө, түүнийг тооцож, тодорхойлох практик зөвлөмж боловсруулахад уул уурхайд суурилсан эдийн засагтай ул орнуудтай хамтран ажиллах, мэдээллийн бүрэн хамралт, үнэн зөв, бодит байдлыг хангах үүрэгтэй ажээ.

Эх сурвалж: www.mminfo.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж