“Apple” анх удаа 500 тэрбумын арилжаа хийв

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

“Apple” анх удаа 500 тэрбумын арилжаа хийв

“Apple”
корпорацийн хөрөнгийн зах зээлд анх удаа 500 тэрбум ам.долларын арилжаа
хийж, дэлхий дээрх хамгийн ашигтай үйлдвэрлэгч болжээ. АНУ-ын түүхэнд
ердөө зургаахан компани л хөрөнгийн зах зээлд дээрх хэмжээний арилжаа
хийж байсан юм. 2000 онд “Майкрософт” корпораци, 2007 онд газрын тосны
аварга  “Exxon” болон “Cisco Systems”, “Intel”, “General Electric” ийм
амжилт гаргаж байжээ.  “iPad”, “iPhone”-ийн шинэ бүтээгдэхүүн жинхэнэ
шуугиан тарьж, худалдаа борлуулалт нь асар их нэмэгдсэн билээ. “Apple”
корпораци энэ онд худалдаанаас 40 тэрбум ам.долларын ашиг олно гэж
ажиглагчид таамаглаж байгаа юм байна.  Энэ нь нэг корпорацийн хувьд асар
их амжилт аж.Нөөцийн сандаа 100 тэрбум ам.долларын хөрөнгөтэй “Apple”
корпорацийн хөрөнгө оруулагчид энэ оны сүүлээр хувьцаа эзэмшигчиддээ
хувьцааны ноогдол ашгийг хуваарилахаар төлөвлөж байгаа юм байна. 1997
онд “Apple” корпораци  нэгж хувьцаа нь ердөө 3.19 ам.доллараар
арилжаалагдаж, дампуурлыг ирмэгт тулсан ч “iPhone” үйлдвэрлэлээр бүхнийг
орвонгоор нь эргүүлж чадсан билээ. Өчигдөр тус корпарацийн нэгж
хувьцааны хаалтын ханш Nasdaq дээр 542.44 ам.долларт хүрсэн байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж