“Титаник” хөлгийн дуудлага худалдаа болно

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

“Титаник” хөлгийн дуудлага худалдаа болно

“Титаник” хөлгийн далайд гарсны 100 жилийн ойд зориулж, ирэх дөрөвдүгээр сарын 1-нд хөлгөөс олдсон 5000 гаруй эд өлгийн зүйлийг үнэ хаялцуулах дуудлага худалдааг Нью-Йорк хотод зохиох гэнэ. Үнэ хаялцуулах худалдаанд хилийн чанадаас хүмүүс очихоо мэдэгдсэн бөгөөд хөлгөөс амь гарсан зорчигчдын үр удам болох 700 гаруй хүн оролцоно гэж “Guernsey"s Auctioneers & Brokers” компанийн дуудлага худалдаа зохиогч Арлан Эттингер мэдэгджээ. Дуудлага худалдаагаар “Титаник” хөлгийн зорчигчдын эдэлж хэрэглэж явсан хувцас хунараас авахуулаад шавар сав, алтан зоос, мөнгөн эдлэл, Умард Атлантын далайн ёроолоос гаргасан “Титаник” хөлгийн 17 тонн жинтэй урд их биеийг үнэ хаялцуулах юм байна. Дуудлага худалдааг зохиох гэж буй “Guernsey"s Auctioneers & Brokers” компани өмнө нь дуучин Элвис Пресли, “Битлз” хамтлаг, Диана гүнж, АНУ-ын Ерөнхийлөгч агсан Жонн Кеннидийн хувийн цуглуулгыг үнэ хаялцуулж байжээ.

“Титаник” хөлөг 1912 оны дөрөвдүгээр сарын 15-нд Английн Саутхэмптоноос АНУ-ын Нью-Йорк хотыг зорьсон анхны аяллынхаа үеэр Атлантын далайд мөсөн уул мөргөж сүйрсэн юм. Далайн зурагчин Роберт Баллардын удирдсан судалгааны багийнхан 1985 онд Канадын Шинэ газраас 643 км зайд живсэн хөлгийг анх олж илрүүлсэн билээ. Уг дуудлага худалдаа нь далайн гүнд мөнхөд нойрссон хөлгөөс олсон, амь гарсан хүмүүсээс цуглуулсан эд өлгийн зүйлийг олон нийтэд үнэ хаялцуулах анхны дуудлага худалдаа болох юм байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж