“Хатан аялгуу” тоглолтод урья

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

“Хатан аялгуу” тоглолтод урья

Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан “Color Music” продакшны уран бүтээлчид “Хатан аялгуу” хэмээх тоглолт зохион байгуулах гэж байна. Тоглолт энэ сарын 7-нд 18:00 цагт Тусгаар тогтнолын ордонд болох гэнэ. Тусгаар тогтнолын ордон нь дуугаралт сайтай учир ийнхүү зохион байгуулагчид Тусгаар тогтнолын ордны концертын танхимд хийхээр болжээ.

Тоглолтод Гавьяат жүжигчин Г.Батбаяр, С.Ганзориг, Х.Төмөрбаатар, Б.Батболд, А.Мөнхбат, П.Идэржавхлан, Соёлын тэргүүний ажилтан Д.Намсрайноров, Б.Буянжаргал, жүжигчин Т.Эрдэнэбаяр, дуучин Д.Үүрийнтуяа, Д.Жавхаасайхан, н.Алтанжаргал,А.Түмэн-Өлзий, Э.Төрмандах, А.Хосбаяр, Ч.Алтантүлхүүр, Б.Оюунбат, Р.Бадралмаа болон “Asion Shop” хамтлаг, “Voice” груп оролцож, ая дуугаа өргөх юм. Тоглолтын тасалбарыг 1905 утсаар захиалан, үнэгүй хүргүүлж болох бөгөөд “Hi-Fi Records”-ын бүх салбараар худалдаалж байгаа аж.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж