Өнгөрсөн оны эцэс рүү Хятадын 70 депутатын нийт хөрөнгө 565,8 тэрбум юань буюу 89,8 тэрбум доллар болжээ. Өнгөрсөн жилд тэд хөрөнгөө 11,5 тэрбумаар нэмэгдүүлж чаджээ.
Bloomberg мэдээлснээр, Америкийн засгийн дээд хүрээний 660 хүн 2011 онд 7,5 тэрбум долларын ашигтай ажилласан байна. Хятадын депутатуудаас хамгийн баян нь “Wahaha” ундааны үйлдвэрлэлийн захирлуудын зөвлөлийн дарга Жун Цинхоу. (Zong Qinghou) Түүний хөрөнгө 68 тэрбум юань болж байна. Тэрээр Хятадын хамгийн баян хүмүүсийн жагсаалтын хоёрт бичигджээ. Хятадын парламентад 42 тэрбум юанийн хөрөнгөтэй тус орны хамгийн баян эмэгтэй Longfor Propertis компанийн эзэн Ву Яхун (Wu Yahong) ордог.
Хятадын хүн амын нэг хүнд ноогдох орлого 2010 онд 2,4 мянган ам.доллар байсан бол америк хүнийх 34 мянган ам.доллар байв. Өнгөрсөн жил энэ үзүүлэлт Хятадад 7518 ам.доллар болсон гэж ОУВС мэдээлжээ. Хүн амын орлогоор Хятад дэлхийд 93 дугаар байрт жагсдаг ажээ.