Эмэгтэй уулчид хар тивийн ноён оргилд гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Эмэгтэй уулчид хар тивийн ноён оргилд гарлаа

Хар тивийн ноён оргил болсон Килиманжаро ууланд Монголын таван эмэгтэй уулчин авираад иржээ. Багийг Гавьяат тамирчин Б.Гангаамаа ахалсан бөгөөд бүрэлдэхүүнд нь уулын Олон улсын хэмжээний мастер Н.Тэрбиш, спортын мастер Б.Наран, залуу тамирчин Т.Батцэнгэл, Б.Гантулга нар багтсан байна. Манай эмэгтэй уулчид 5895 метр өндөр оргилд тав хоногийн дотор авирчээ. Ингэснээр тэд Килиманжарогийн оргилд гарсан Монголын дөрөв дэх экспидец болж байгаа юм. Хар тивийн ноён оргилд авирсан уулчдыг өчигдөр БТСГ-ын дэд дарга Д.Сүрэнхорлоо хүлээн авч сар шинийн мэндчилгээ дэвшүүлэн, баяр хүргэсэн юм.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж