Ван Даммын хүү жүжигчин болжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Ван Даммын хүү жүжигчин болжээ

Тулаантай киноны мастер жүжигчин Ван Даммын хүү Ван Варенберг кино урлагт хүч сорихоор шийджээ. “Ширэнгэн ойд тавтай морил” кинонд аавтайгаа хамтран тоглож буй Ван Варенберг Пуэрто Рикогийн ширэнгэн ойд кино зураг авч байгаа гэнэ. Гэр бүлийн хамтарсан уран бүтээл гэж болох уг кинонд Ван Даммын охин 21 настай Бианка ч мөн туслах дүрд тоглож байгаа аж. Тулаантай кинонд голдуу “чанга эр”-ийн дүр бүтээдэг Ван Дамм энэ удаа тэнгисийн цэргийн дасгалжуулагчийн дүр бүтээж байгаа гэнэ.  Жүжигчин Ван Дамм, Адам Броди, Деннис Хэйзберт нарын гол дүрд нь тоглосон “The Expendables 2” кино энэ оны сүүлээр дэлгэцийн бүтээл болох юм байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж