Монгол цэргийн музей аялал хийж байна | News.MN

Монгол цэргийн музей аялал хийж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Монгол цэргийн музей аялал хийж байна

Монгол цэргийн музей нь 2012 оны тэгш тоотой саруудад “Музей нүүж явна” хөтөлбөрөө Улаанбаатар хот болон баруун аймгуудын Зэвсэгт хүчний цэргийн ангиудад толилуулахаар болжээ. Нэг үгээр хэлбэл, музейн хамт олон тойрон аялал хийж, музейн үйл ажиллагаагаа сурталчлах, монгол цэргийн түүхэнд холбогдох эд өлгийн судалгаа, монголын археологи судлалын талаар лекц унших, орчин үеийн техник, технологийн дэвшилийг албан ажил анги байгууллагын сурталчилгаанд ашиглах тухай зааварчилгааг өгөх зорилгоор Зэвсэгт хүчний жанжин штабын АУГ-ын Иргэн-цэргийн харилцааны хэлтэстэй хамтран ажиллахаар төлөвлөжээ. Тиймээс “Музей нүүж явна” хөтөлбөрийнхөө луу жилийн анхны салхийг Зэвсэгт хүчний 303 дугаар ангиас хагалсан байна.

Музейн удирдлага болон эрдэм шинжилгээний ажилтнууд, зураач нар өчигдөр 303 дугаар ангид очиж музейн танхимууд болон үзэсгэлэнгүүдийн видео бичлэг, үзмэрийн гэрэл зургийн электрон цомог, мэдрэгчтэй дэлгэц зэрэгт түшиглэн цахим хэлбэрээр музейг сурталчилан тайлбарлан танилцуулсанаас гадна эрдэм шинжилгээний ажилтнууд “Музей судлал – үзүүллэг зохион байгуулалтын тухай”, “Монголын археологи судлал” сэдвээр сонирхолтой лекц уншиж, асуултад хариуллаа.

Дараагийн “Музей нүүж явна” хөтөлбөр энэ сард Зэвсэгт хүчний 016 дугаар ангид үргэлжлэх юм байна.

Г.Дарь

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2012-03-01 182.160.54.219

ene muzeid uzmer baidag yumuu 2 udaa orson hun uzeed baih yum yuch baidagguil yum bna lee ydaj shoroo toosiig ni tseveleed baij boldogguil yum baih daa ter tom bairiig halaana , barina geed huurhun zardal garchil baigaa daa

Avatar

Зочин 2012-03-01 182.160.46.110

Нэр нь тохиромжгүй байнаа. Соль. Явуулын музей гээд

Avatar

Зочин 2012-03-01 202.131.233.187

uzuuleed baih yumgui ee kk

Avatar

Зочин 2012-03-01 202.126.91.140

he he. uul ni uzmeree tsahim helbereer l avch yvaa um l daa

Avatar

Зочин 2012-03-01 202.21.113.138

мүзей нүүж явах сайн хэрэг биш бх үзмэрээ гэмтээх хулгайд алдах гээд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж