
Абрамович зургаан хүүхэдтэй. Аркадий түүний хоёр дахь хүү нь. Албан бус мэдээгээр Аркадий ээжээс нь салсан гэж эцэгтээ гомдоогүй, одоогийн эхнэр Дарья Жуковатай нөхөрсөг харилцаатай байдаг. Тэрбээр “Челси” багийг бараг тэр чигт авснаас гадна хөрөнгө оруулалт хийх олон саяын эрхийг эцгээсээ авсан байна.
Аркадийн нэрний эхний үсгүүдээр нэрлэгдсэн залгамжлагчийн “ARA Capital Limited” компани өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард “Zoltav Resources Inc” компанийн 26 хувийг худалдан авч, наймдугаар сар гэхэд хувиа 40 болгосон юм. Энэ компани хуучин Зөвлөлтийн орнуудын байгалийн баялагт хөрөнгө оруулагч гэж албан ёсоор зарласан юм.
Ш.Мягмар