Гуравдугаар сар эмэгтэйчүүдийн сар байна

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сар эмэгтэйчүүдийн сар байна

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтан зохион байгуулах ажлуудынхаа талаар мэдээлэл хийлээ. Энэ гуравдугаар сар эмэгтэйчүүдэд чиглэсэн ажлаар дүүрэн сар байх нь. Жил бүр эмэгтэйчүүдийн баярын үеэр олон арга хэмжээ зохион байгуулдаг заншлаар энэ удаад гуравдугаар сарын 3-нд ТВ-9 телевиз, “Эмэгтэйчүүдийн эв нэгдэл” холбоотой хамтран Шилдэг нийгмийн зүтгэлтэн эмэгтэйг шалгаруулна. Мөн гуравдугаар сарын 6-нд Хүндэт ээжүүдийг шалгаруулах бол 5-нд Баянгол зочид буудалд “Хүслийн бурхад” өдөрлөг хийх гэнэ. Энэ үеэр “Есөн эрдэнийн ээж”, “Есөн эрдэнийн бүсгүй” алдартнуудыг тодруулах аж.

Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж