“Cinema Night” дахин болно

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

“Cinema Night” дахин болно

Хөгжимд дуртай, сонгодог урлагт элэгтэй үзэгч, сонсогчдод үргэлж шинэ уран бүтээлээр бэлэг барьж байдаг Улсын филармонийн уран бүтээлчид ээлжит бэлгээ задалж байна. Тэд үзэгчдийн хүсэн хүлээдэг “Cinema Night” тоглолтыг энэ сарын 16-нд Тусгаар тогтнолын ордонд ганцхан удаа хийхээр болжээ. Оскарын шагнал хүртсэн шилдэг киноны болон үзэгчдийн сэтгэлд хоногшсон дэлхийн алдартай киноны дуунуудыг симфони найрал хөгжимд найруулан сонсогчдод хүргэдэг энэхүү тоглолтыг жил бүр хийдэг уламжлалтай.

Улсын филармонийн симфони найрал хөгжимчид, удирдаач Н.Бүтэнбаяр нар “Cinema Night” тоглолтын бэлтгэлдээ хэдийнэ ороод байгаа аж.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж