Сонгуульд хэтэрхий олон ажиглагч оролцоно

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

Сонгуульд хэтэрхий олон ажиглагч оролцоно

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ирэх ням гарагт болно. Сонгуулийн явцыг 176 мянган шинжээч ажиглах бололтой. Гэхдээ “Хэтэрхий олон хүн ажиглагчаар ажиллавал санал хураалтын явцад саад учруулж магадгүй” хэмээн Оросын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Владимир Чуров мэдэгджээ. Түүнчлэн энэ удаагийн сонгуулийн явцыг ажиглахаар олон сая камер зоогоод байгаа юм. Дашрамд дурьдахад, саяхан В.Путины амь насанд халдах оролдого гарсан билээ. Гэхдээ энэ нь түүний бэлтгэсэн сонгуулийн шоу төдий зүйл байсан гэх таамаг барууны хэвлэлүүдээр их гарч байна. Үүнийг В.Путины өрсөлдөгч С.Миронов үгүйсгэжээ.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж