Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ умартан Өвөрхангай аймгийн Баянтээг төрийн өмчит ХК-ны захирал Н.Ганболдын хууль бус үйлдэлтэй хамтрагч эсэх, аймгийн төвийн “А” зэрэглэлийн бүсийн газрыг авлигын шинжтэйгээр танил талдаа олгосон, уул уурхайд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас их хэмжээний хөрөнгө барьцаалж авдаг тухайд, түүнчлэн засаг даргын тамгын газрын хуулийн хэлтсийн дарга, Мэргэжлийн хяналтын газрын даргыг хууль бусаар албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж томилсон, Өндөр Гэгээн Занабазарын сэрэг дүр бүхий хөшөө, цэцэрлэгт хүрээлэн цогцолборт ажлыг гүйцэтгэхэд төсвийн хөрөнгөөр зах зээлийн дунджаас дээгүүр үнээр эд хөрөнгө худалдан авсан, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг таслан зогсоох зорилгоор Авлигатай тэмцэх газарт хандаж байна.
Цаашид Өвөрхангай аймгийн Ардчилсан нам засаг дарга Д.Тогтохсүрэнг огцруулах хэмжээнд шат дараалсан улс төрийн үйл ажиллагаа явуулахаа мэдэгдье.
Өвөрхангай аймгийн Ардчилсан нам
2012-03-01
2012-03-01