Д.Арвин гишүүн тойрогтоо ажиллаад иржээ

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Д.Арвин гишүүн тойрогтоо ажиллаад иржээ

Тэрбээр өөрийн сонгогдсон тойрог Хэнтий аймагтаа долоо хоног ийн ажиллаад иржээ. Энэ жилийн зуд Хэнтий аймгийг тойрсонгүй. Зудаас арай гэж гарч байгаа малчдын хувьд хаваржилт хүлээж байгааг очсон сум болгоны малчид өгүүлж байсан юм. Хамаг малаа банкны барьцаанд тавьснаас байдгаа өгөөд улаан буйран дээрээ хоосон үлдсэн айлууд ч цөөнгүй байгааг гишүүний сонорт тэд мэдэгдэж байлаа. Төр засгаас авч байгаа арга хэмжээ болон УИХ-аас батлагдсан хууль тогтоомжийн  талаар УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Арвин тодорхой мэдээлэл өгч, иргэдийн асуултад дэлгэрэнгүй хариулт өгч байв.
Мөн эрхэм гишүүн тойрогтоо ажилласан хугацаандаа шинийн найман таарч, тэрбээр нутгийн зон олны хамт  Өндөр хаан хайрхандаа хүндэтгэл үзүүлж тахилга үйлдсэн. Энэ үйлдлийг жил бүр хийсээр, эдүгээ ёс мэт болж нутгийн олон ч амь амьдрал, ажил үйлсээр даатгасаар олон жилийг үджээ.
Мөн энэ өдрүүдэд Хэнтий аймагт  эрүүл мэндийн сэдэвт семинар болж, Д.Арвин гишүүний нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн болж өнгөрсөн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж