”Зүүн өмнөд Азийн зах зээлд гарахад тохиромжой орон” гэв

Хуучирсан мэдээ: 2012.03.01-нд нийтлэгдсэн

”Зүүн өмнөд Азийн зах зээлд гарахад тохиромжой орон” гэв

ОХУ-ын Эрхүү муж Монголын жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, Хятадын бизнесмэнүүдтэй өрсөлдөхөөр төлөвлөжээ.

Энэ талаар Монгол дахь Эрхүү мужийн төлөөлөгчийн газрын тэргүүн Евгений Лиштованный хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.

Тэрбээр "Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ажил хэрэгч, хүмүүнлэгийн идэвх санаачилга гаргахын төлөө хүчин чармайх болно" гэсэн.

Тухайлбал, Эрхүүгээс 600 километр зайтай Оросын хил дээр орших гадаадын хөрөнгө оруулагчдад Зүүн өмнөд Азийн зах зээл рүү гарахад илүү давуу талтай гэж үзэн Алтанбулагийн эдийн засгийн чөлөөт бүсэд Эрхүүгийн бизнесийн төлөөлөгчдийг анхаарлаа хандуулахыг уриалав. Тэд Монголын түншүүдтэй эрчим хүч, аялал жуулчлал болон хүнсний салбаруудын хэд хэдэн төслүүдээр яриа хэлэлцээр явуулж байгаа аж.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж