Дараагийн тоглолт маш сонирхолтой тоглолт болсон. Лигийн шинэ цэрэг SBL Becks баг форм сайтай байгаа Офицертэй тулсан. Бадрах Батаа нарын шилдэг тоглолтын ачаар Офицерууд эхний үеэс л илүүрхэн 25 онооны зөрүүтэй байсан ч SBL-ийн лигионер Аарон Холл дунд болон холын зайн шидэлтүүдийг ээлж дараалан амжилттай болгож эхэлснээр оноог ойртуулж бүр тэнцүүлж чадсан. Улмаар сэргэлтийг авч чадсан Бэкс энэ тоглолтонд 88 – 84 харьцаатайгаар таамаглаагүй ялалтыг байгуулан Пэпси Дээд лигт хоёрдахь хожлоо авч хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа. Харин Офицерууд багийн хувьд 3 дараалсан хожлыг байгуулан улирлыг эрч хүчтэй эхлүүлсэн ч дараалан 3 хожигдоод байна.
Эхний тойргийн үзүүлэлт
Хасын Хүлгүүд 5 1
Харцага 4 2
Баянзүрх Буллс 4 2
Офицер 3 3
SBL Becks 2 4
TLG 13 2 4
Акулууд 1 7